11 дүгээр сарын 26-ны өдөр бол Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр

Тэртээх 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Ийнхүү Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа батлаад хэдийн 98 жилийг ардаа үлдээжээ. Энэхүү үйл явдал нь манай улсыг Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болгосон байна. Түүхийг нэхэн дурсвал анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргаж,  тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ.